Буцаалтын нөхцөл
Дижитал бүтээгдэхүүний онцлог
Платформын үйлчилгээ нь цахим (дижитал) бүтээгдэхүүн бөгөөд автомат оношилгооны үр дүн, зөвлөмж бүхий тайлан хэрэглэгчид нэгэнт хүргэгдсэн эсвэл харах боломжтой болсон тохиолдолд төлбөрийг буцаан олгох хууль эрх зүйн боломжгүй.
Системийн алдаа дутагдал
Платформын техникийн болон системийн алдаанаас шалтгаалан төлбөр хасагдсан боловч үйлчилгээ үзүүлэгдээгүй, автомат шинжилгээ хийгдээгүй тохиолдолд хэрэглэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг бүрэн буцаан олгоно.
Давхар төлөлт
Системийн болон банкны гүйлгээний саатлаас шалтгаалан нэг үйлчилгээнд давхар төлөлт хийгдсэн нь банкны хуулгаар нотлогдвол илүү төлөгдсөн дүнг хэрэглэгчид бүрэн буцаана.
Хүсэлт гаргах хугацаа ба суваг
Төлбөр буцаахтай холбоотой гомдол, хүсэлтийг гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын 3 өдрийн дотор гүйлгээний баримтын хамт personalcolor.web@gmail.com цахим хаягаар ирүүлнэ. Хүсэлтийг ажлын 2–5 өдөрт багтаан шийдвэрлэх бөгөөд буцаалт хийхэд банк хоорондын гүйлгээний шимтгэл суутгагдаж болно.