Төлбөрийн нөхцөл

1

Төлбөрийн хэрэгсэл

Үйлчилгээний төлбөрийг Bonum Pay, QPay, дотоодын банкны картууд, цахим хэтэвч болон платформд нэгдсэн бусад цахим төлбөрийн системүүдийг ашиглан төлөх боломжтой.

2

Үйлчилгээ идэвхжих

Төлбөр дамжуулах системээр дамжин гүйлгээ амжилттай баталгаажсан даруйд үйлчилгээ болон автомат шинжилгээний эрх шууд идэвхжинэ.

3

Валютын зохицуулалт

Платформ дээрх бүх үйлчилгээний үнэ, тариф нь Монгол төгрөгөөр (MNT) илэрхийлэгдсэн бөгөөд нэмэлт өөрчлөлтийг тухай бүрд нь вэбсайт дээр шинэчилнэ.

4

Нууцлал ба аюулгүй байдал

Хэрэглэгчийн төлбөрийн мэдээлэл (картны дугаар, нууц код гэх мэт) нь "Personal Color Mongolia"-ийн серверт хадгалагдахгүй. Бүх гүйлгээ нь олон улсын аюулгүй байдлын стандарт хангасан, шифрлэгдсэн хамгаалалттай төлбөрийн системээр (Gateways) нууцлагдан боловсруулагдана.

5

Эргэх холбоо

Төлбөрийн гүйлгээ хийгдсэн боловч үйлчилгээ идэвхжээгүй, эсвэл төлбөртэй холбоотой ямар нэгэн алдаа, асуудал гарсан тохиолдолд хэрэглэгч гүйлгээний баримтаа хавсарган personalcolor.web@gmail.com цахим хаягаар болон Инстаграм хаягаар шууд холбогдон шийдвэрлүүлэх боломжтой.